Wednesday, April 29, 2015

ИСГЭРЭЭНИЙ ӨВ ТЭЭГЧ

 Дундговь аймгийн Луус сумын уугуул ерөөлч магтаалч, Төв Азийн өргөсжлөлт”Халх эмэгтэй туульч”, “Монгол туульч”, “Улсын уран уншигч” Соёлын тэргүүний ажилтан Халтарын Цэрэнчимэдтэй ярилцлаа.
            -За, та энэ “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт өөрийн хүсэлтээр ирж багшилж байна уу? Эндээс урьж залав уу?
            -“Дорждавга гуайн нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр байгуулагдлаа та ирж ардын язгуур урлагийн багшаар  ажиллаж өгөөч” гэж манай дарга, Ууганбаяр захирал хүсэлт өгсөн. Би юү мэдэж чаддаг гэж боож хааж байхав дээ, нутаг орон минь нааш ир гэж байхад.