Дундговь аймгийн Луус сумын
уугуул ерөөлч магтаалч, Төв Азийн өргөсжлөлт”Халх эмэгтэй туульч”, “Монгол
туульч”, “Улсын уран уншигч” Соёлын тэргүүний ажилтан Халтарын Цэрэнчимэдтэй
ярилцлаа.
-За, та энэ “Тэнгэрийн тэмдэг”
хүүхдийн театрт өөрийн хүсэлтээр ирж багшилж байна уу? Эндээс урьж залав уу?
-“Дорждавга
гуайн нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр байгуулагдлаа та ирж ардын
язгуур урлагийн багшаар ажиллаж өгөөч”
гэж манай дарга, Ууганбаяр захирал хүсэлт өгсөн. Би юү мэдэж чаддаг гэж боож
хааж байхав дээ, нутаг орон минь нааш ир гэж байхад.
Нутаг орон минь намайг энд л байлгах ёстой юм байлгүй гэж бодоод зориод хүрээд ирсэн, хэдий нас ахисан ч гэсэн. Тэгээд хүүхдүүдийн дунд шуугиад л байж байна. Жаахан мэддэг чаддаг юмаа би өөрөө аваад хальчихаад юүхэв дээ. Нутаг орныхоо хүүхэд багачуудад уламжлуулж үлдээхсэн гээд, тэр тусмаа энэ том хуучиртай ерөөл магтаал хэлэхийг өвлүүлье гэж бодож байна. Ардын язгуур урлагийн бүх төрлийг, аль чаддаг мэддэгээ, чуглуулсан өвлөсөн юмнуудаа бүгдийн сургана гэсэн зорилготой сэтгэл өндөр гурван сарын нэгнээс эхлэн энд ажиллаж байна даа. Олон шуугисан ёстой нөгөө “Хүүхэд шуугисан их өргөөний эзэн...” гэж Сүрэнжавийн хэлдэг чинь яг л болоод байна даа. /инээв/ түрүүчээс нь сурч л байна, мэдэж л байна бас ховор нандин юмнууд хийх санаатай, одоо халх тууль хоолойгоо шахаж хэлэхийг нэг хүүхдэд заагаад овоо л явж байна. Халх тууль чинь их өргөн том аялгуутай учраас хоолойгоо шахаж хийхэд нэлээн хэцүү юм байна. Гэхдээ оролдоод нэлээн явчихаж байгаа... Тэгээд исгэрээ чинь одоо найм, есөн төрөл байдаг шүү дээ. Улс “Шүгэл” энээ тэрээ гэж ад үздэг, үгүй энэ чинь Монголын жинхэнэ эрт дээр үеийн урлаг байсан байгаа юм. Яагаад гэвэл энэ халх, баруун туулиудад “Жир жир исгэрээд жингэнэтэл хашгираад “ гэж байдаг. Тэгэхээр исгэрээ туультай л хамт яваад байсан байгаа биз. Хүн гэдэг амьтан ер нь малыг анх гаршуулж, маллаж, дуу чимээ өгч исгэрч тууж эхэлсэнээс хойш исгэрээ гарсан болов уу гэж бодож байгаа юм. Мөн хулсан хуур, Хүннүгийн үеийн булшнаас их том хулсан хуур олдсон байдаг шүү дээ. Тэгэхээр бас их дээр үеийн юм байна. Тэгээд би Дундговь аймагт бренд болгоод Дундговь аймгаас исгэрээ, хулсан
Нутаг орон минь намайг энд л байлгах ёстой юм байлгүй гэж бодоод зориод хүрээд ирсэн, хэдий нас ахисан ч гэсэн. Тэгээд хүүхдүүдийн дунд шуугиад л байж байна. Жаахан мэддэг чаддаг юмаа би өөрөө аваад хальчихаад юүхэв дээ. Нутаг орныхоо хүүхэд багачуудад уламжлуулж үлдээхсэн гээд, тэр тусмаа энэ том хуучиртай ерөөл магтаал хэлэхийг өвлүүлье гэж бодож байна. Ардын язгуур урлагийн бүх төрлийг, аль чаддаг мэддэгээ, чуглуулсан өвлөсөн юмнуудаа бүгдийн сургана гэсэн зорилготой сэтгэл өндөр гурван сарын нэгнээс эхлэн энд ажиллаж байна даа. Олон шуугисан ёстой нөгөө “Хүүхэд шуугисан их өргөөний эзэн...” гэж Сүрэнжавийн хэлдэг чинь яг л болоод байна даа. /инээв/ түрүүчээс нь сурч л байна, мэдэж л байна бас ховор нандин юмнууд хийх санаатай, одоо халх тууль хоолойгоо шахаж хэлэхийг нэг хүүхдэд заагаад овоо л явж байна. Халх тууль чинь их өргөн том аялгуутай учраас хоолойгоо шахаж хийхэд нэлээн хэцүү юм байна. Гэхдээ оролдоод нэлээн явчихаж байгаа... Тэгээд исгэрээ чинь одоо найм, есөн төрөл байдаг шүү дээ. Улс “Шүгэл” энээ тэрээ гэж ад үздэг, үгүй энэ чинь Монголын жинхэнэ эрт дээр үеийн урлаг байсан байгаа юм. Яагаад гэвэл энэ халх, баруун туулиудад “Жир жир исгэрээд жингэнэтэл хашгираад “ гэж байдаг. Тэгэхээр исгэрээ туультай л хамт яваад байсан байгаа биз. Хүн гэдэг амьтан ер нь малыг анх гаршуулж, маллаж, дуу чимээ өгч исгэрч тууж эхэлсэнээс хойш исгэрээ гарсан болов уу гэж бодож байгаа юм. Мөн хулсан хуур, Хүннүгийн үеийн булшнаас их том хулсан хуур олдсон байдаг шүү дээ. Тэгэхээр бас их дээр үеийн юм байна. Тэгээд би Дундговь аймагт бренд болгоод Дундговь аймгаас исгэрээ, хулсан
хуур хоёрыг гаргаад ирье гээд бүр яамны сайдад, дэд сайд
энтэрт ч танилцуулсан, хүлээн зөвшөрсөн. Тэрийгээ түргэн гаргаад ир гэсэн,
тэгээд бас нэг биет бус өвийн улсуудад ч хэлсэн. Би өөрөө исгэрээний биет бус
өв тээгч нь л байгаа юм. Хулсан хуур энэ хоёрыг тэр ЮНЕСКО гэдэг юманд нь
оруулчих юмсан гэж зорьж ирсэн. Амьсгаагаа тээгээд зорьсон хэрэг бүтэж байна
сайхан дэмжиж байна, энэ хүүхэд залуучууд. Одоо бид энэ исгэрээ хулсан хуур хоёрыг
хөгжүүлэх чиглэлийн “Адуучин Баяндоной” гэсэн ТББ байгуулаад одоо гэрчилгээгээ
авах гэж байна. Тамга тэмдэгнийхээ загварыг гаргаад хөцөлдөөд, энэ залуучуудад
хүлээлгэж өгчихөөд байна. Яахав анх санаачилсан нь бол би. “Адуучин Баяндоной”
гэхээр улсууд нэрийг нь их сонирхоод байгаа юм. Тэгээд яагаад тэгсэн гэхээр
манай энэ нутагт адуу туугаад яваад байгаа юм шиг их гоё исгэрдэг шувуу байдаг.
Яагаад энэ шувуу исгэрээд байдаг юм бэ? гэж асуухаар манай эмээ “дээр үед их
олон адуутай баян Доной гэж хүн байсан юм гэнэ билээ. Тэр хүн насан туршдаа
адуугаа маллаж хариулж явах юмсан гэж бодсоор байгаад таалал төгсөөд, тэгээд
хойд насандаа шувуу болж төрсөн юм гэнэ лээ” гэж ярьсан. Ийм домогтой юм билээ.
Тийм учраас энэ домгийн баатраар нэрлэсэн. “Баяндоной” гэсэн байгууллага байна
гэнээ, улсын хэмжээнд. Тэгэхээр нь би урд нь “Адуучин” нэмчихсэн.
-Монголоор одоо исгэрээ ер нь хөгжиж
дэлгэрсэн өөр газар ямар юм байдаг бол?
-Малчдын дунд л байдаг, малаа хариулж явахдаа исгэрнэ.
Урт богино бүх дуугаа исгэрнэ. Зориг зүрх гаргаж анх тайзан дээр бол анх би
гаргаж ирсэн. Хэн ч үгүйсгэхгүй байх аа. Бадраа гуайд хэлсэн юм л даа би,
“Ардын язгуур урлаг гээд хөөмий энтэр гээд байх юм, исгэрээ байж болох уу?”
гэж. “Бололгүй яадаг юм” гээд намайг исгэрүүлээд “Өө энэ исгэрээг чинь одоо дор
нь тайзан дээр гаргаад ирье” гээд, ардын язгуур урлагийн “нэг” их наадмаар би
исгэрээг гаргаж ирсэн, хоёр гурван хөгжимтэй исгэрч. Хэцүү, хөгжимтэй исгэрэх.
Өнгө нь өсөөд буугаад их хөдөлмөр ордог юм билээ. Яагаад би энэ исгэрээ
сонирхоод, исгэрэх болоод байгаа юм гэвэл, манай эмээ ээж улсын сайн малчин
Халтар гээд хөгшин шүд байхгүй мөртлөө их гоё исгэрдэг хүн байсан. Аргал
түүгээд л малд явна их гоё исгэрнэ, би шүдтэй л хүн исгэрдэг гэж боддог байсан.
Сүүлд нь би Хөөмий мэддэг Сундуй гуай энтэрээс асуусан чинь “Тагнайн исгэрээтэй
хүн байсан юм байна” гэж байсан.
Тагнайн исгэрээ шүдгүй хэр нь их гоё цэвэрхэн дуугардаг
гэсэн. Тэгээд би энэ исгэрээг зоригтой..., Бадраа гуай, Лувсаншарав багш нар
намайг их хөхиүлэн дэмжсэн, Цэвэрхэн гоё исгэрч байна, барагтай бол игнэж
болдоггүй” гээд дэмжээд байхаар хэрэгтэй юм байна гэж бодсон. Хэд хэдэн газар
Япон энтэр яв урьж байсан л даа. Гэхдээ Бадраа гуай “Явж болохгүй гадагшаа
алдана, энэ чухал, алдаж болохгүй. Ингээд тайзан дээр гаргаад ирчихсэн юм чинь
, чи одоо эзэмших хэрэгтэй” гэсэн. Бирваа гуай ч бас Монгол исгэрээг эмэгтэй
хүн тайзан дээр гаргаад ирлээ гэж хэлэхээр баярлаж байсан гэсэн. Тэгээд би
тэднийхээ сургаалиар л явж байгаа юм. Энэ исгэрээ чинь их олон янз байдаг.
Хамгийн сонин нь энэ хүүхдүүдийн дундаас хоолойн исгэрээ тодруулчихаад
байгаа... Өлзийтийн нэг охиныг исгэрдээ гэсэн, нээх хачин дуугараад байхгүй юү,
тээр цаана. Яагаад ингээд байгаа юм бол гээд бид учрыг нь олдоггүй, тагнай нь
юм уу юу нь юм мэдэгдэхгүй. Тэгсэн чинь хоолойн исгэрээ юм байна. Тээр цаана
нээх өндөр цэвэрхэн дээшээ л дуугараад байдаг. За тэгээд энд шүдний исгэрээ
хэдэн хүүхдэд заалаа, хоолойн исгэрээ гэдгийг жаахан сургуулилж гаргалаа,
уруулын исгэрээг бас нэг охинд заалаа. Ингээд хэд хэдэн юм заагаад бас
хүүхдүүдээ нүүр тахлах юмтай болгож л байна. Хулсан хуурыг бол зөндөө хүүхдэд
заасан. Сая нэг баяртай явдал болсон нь, хотод зургаан хүүхэдтэй хүүхдийн
чуулга байдаг юм. Тэнд би зөвлөх багш хийгээд ардын язгуур урлагийн олон
төрлийн юмнууд заадаг юм. Тэр хүүхдүүдтэйгээ “Яруу эгшиглэн” тайлан тоглолт
хийгээд ирлээ. Төрийн сүлд дууг клип болгосон хүүхдүүд шүү дээ. Тоглолтыг нь Улаанбаатар
хотын чуулгын заал хоёр удаа “пиг” дүүрэн үзсэн. Бүр бороо асгаад байхад шүү.
-Одоо Дундговийн энэ театрын хүүхдүүд мөд
бас ийм тоглолт хийгээд л...
-Одоо
тэгээд хийнэ л дээ, сурч байгаа юм чинь. Дэлгэрхангайгаас нэг өдийхөн охин
ирсэн. Ер хуучир хөрөөдөж үзээгүй хүүхэд. Дундговийн магтаал хэлээд хулсан хуур
сураад явсан. Одоо утсаар “Багшаа ийм юм аял, тийм юм аял ингэе тэгье” гээд л
байна. Энэ хоёр жаахан хүүхэд, магтаал хэлж сургах гээд хуучир сургаад өдөр
болгон суулгаж л байна. Хөл нь хүрэхгүй өндөр юман дээр суугаад, сандал дээр
хөлийг нь тавьчихаад. Эхлээд нэг иймэрхүү ажил эхэлж л байна.
-Одоо
малчид хэр зэрэг исгэрдэг юм бол? дээр үед бол их исгэрдэг байсан.
-Судалгаа хийгээд явж байхад исгэрдэг Чойсүрэн гэж
Дэлгэрхангайн хүн таван саахалтын газар исгэрдэг байсан юм гэнэ лээ. Таван
саахалт гэдэг чинь одоо, нэг саахалт нь бараг нэг километр биздээ. Тэгэхээр
таван километрийн байх нь ээ дээ. Бас Дэлгэрцогтод нэг өвгөн байсан гэнэ. Тэр
бага газрын чулууны урдаас исгэрэхэд наад Чойрын хийдийн гадаа зогсож байгаа
хүнд яг гадаа нь исгэрч байгаа юм шиг сонсогддог байсан гэж яриа байна. Гэх
зэргээр судалгаа хийгээд л яваад байхад, би заримийнх нь нэрийг бас бэлэн хэлж
чадахгүй л байна Баянжаргаланд ч бас нэг хүн байсан гээд ингээд зөндөө байдаг
юм байна. Говийнхон бол их чанга исгэрдэг, шүдний исгэрээг. Хангайнхан, энэ
Завхан талын улсууд болохоор их жижигхэн цэвэрхэн исгэрдэг юм билээ. Дорнодын
хүн хотод ирээд би исгэрүүлж үзэж байхад бол их сайхан том исгэрч байна лээ.
Дорноговь, Дундговь, Өмнөговь эд нэр бол их том исгэрдэг, би дунд нь байгаа
болохоор мэдэж байна. Тэр тусмаа өглөө нар гарахаас өмнө үүр цайсан үед адуунд
явж байгаа хүн исгэрэхэд жигтэйхэн том исгэрдэг юм билээ. Бас нам гүм учраас их
хол сонсогддог байх. Энэ бол урлаг л даа, уруулын исгэрээ, хамрын исгэрээ
байдаг, жавжны исгэрээ, зөвхөн амьсгаа исгэрээ гэж хүртэл байдаг. Энэ бүгдийг
исгэрдэг улсуудтай нь уулзсан болохоор би бардам хэлж байгаа юм. Зарим хүмүүс
бол исгэрээ тийм олон байх ёсгүй гэж хэлдэг юм билээ.
-Энэ исгэрээ чинь халуунд бол
хөгжөөгөөд, халууцахаараа исгэрдэг үү?
-хөгжөөнө
ш дээ, халууцахаараа учиргүй чанга исгэрэхээр чинь салхи “хөгжөөд” сэрүүцүүлдэг
гэж байгаа юм. Тийм учраас Монголчууд гэрт исгэрдэггүй гэж, тэрнээс нь эмээж
гаргасан юм билээ л дээ. Би ч гэрт исгэрдэггүй өнгөрсөөн, театр, төрийн
ордон..., исгэрээгүй газар байхгүй урлаг болгочихсон болохоор.
-Одоо малчид морио унаад хонио хариулах нь
ховор болсон исгэрэх нь ховор болсон байх, мотоцикль дээр исгэрч болохгүй
байхдаа...
-Болохгүй
л дээ дуу чимээний хажуугаар, мотоцикль дээр сэрүү татаад исгэрэх шаардага
байдаггүй байх. Орчин үеийн техниктэй харьцдаг хүмүүс исгэрэхийг би мэдэхгүй,
сонсоогүй л байна.
-Хулсан
хуур бас одоо говь тал нутгийнхных л биздээ?
-Тэгэлгүй яахав. Ёстой яах аргагүй манайх. Би одоо дал
гараад явж байна, миний мэдэх л лав тосолчихсон хүрэн юм л унинд хавчуулчихсан
байдаг байсан, тэрэндээ биднийг хүргэхгүй гэж. Хүрвэл хугалчих гээд байх
байлгүй дээ. Хөгшчүүд өөрсдөө хийдэг. Гуулиар хийдэг бас ясаар ч хийж болдог
байсан байх нь, тэр үед чухал л соёл байсан даа.
-Урлагийн
замаа ер нь Дундговийн “Соёлын ордон”оос эхэлсэн үү?
-Урлагийн замаа, Дундговийн “Соёлын ордон” 1958 оны гурван сард байгуулаад 6-р ангид байнсаа шалгуулаад тэнцчихээр нь сургуулиа
хаячихаад “Соёлын ордон”д дагалдан бүжигчинээр орж эхэлж байсан. Тэгээд л одоо
хүртэл болохгүй зууралдаад, сүүлд энэ ардын юмруу л “шуранхайлж” ороод...Үлгэрийн танхимд очоод
Үржинханд гуай, Цэрэнчимэд гуай гээд ерөөлч магтаалч улсуудтай цуг байсан
болоод тэр ерөөл гэдэг юмыг л сонирхож сурсан. Дорноговьд ч очиж суралцаж
Данзанравжаа гуайн нэрэн дор нэлээн ч юм олж авсан даа, тэр Жагдал багш,
Банзрагч багш нарын буянаар. Тэгээд ардын юмыг чинь үргэлж судалж дандаа үзэж
харж байхгүй бол шинэ юм гарч ирээд л байх юм. Харин энэ халх чинь манай
Эрдэнэдалайнх байсан гэж байна шүү дээ, ном юман дээрээс уншаад байхад. Дээр
үед эрчүүд нь дайнд явчихсан, тэгээд хүүхнүүд нь үлдээд малаа хотлуулчихаад бүх
юмаа хийчихээд дараа нь туулиа хэлнэ. Халх тууль гэдэг чинь асар том аялгуутай, баруун Монгол
бол одоо “Алтайн магтаал”аа хэлдэг аялгуундаа шахаад л туулиа хэлээд байдаг шүү
дээ. Гэтэл манай халхчууд бол их өргөн том цар хүрээтэй аялгуутай туулиа хэлж
байсан байгаа юм. Шахдаггүй аялгуулан хэлдэг.
Би баруун Монголын туульч төрийн шагналт Авирмэд гэдэг
хүнд мөн зовж явж шавь орсон, олон гуйж олон хадаг барьж явж орсон. Эмэгтэй хүн
тууль хэлдэггүй юм гээд ер зангүй байсан чинь харин өөрийнх нь ээж Оролмаа
гэдэг хүн тууль хэлдэг хүн байсан гээд номон дээр байсан. Тэрийг нь барьж очиж
байж орсон. Одоо надад гурван үе дамжсан том хар товшуур бий, манай багшийн.
Тэр жил надад хадагтай товшуураа барьж шавь гэж хүлээн зөвшөөрсөн.
Үлгэрийн танхим татан буугдаад зах зээлийн үед зохиолчдын
хороо намайг хуримын ордонд очиж ерөөл хэл гээд. “Эмэгтэй хүн ерөөл хэлж болдог
юм уу? энээ тэрээ” гэсэн “хэл” л гэсэн, хэлсэн. Улсууд бас намайг шүүмжилсээн
“эмэгтэй хүн ерөөл хэллээ Боржигоныхон харвал ой гутна” гээд өрөм дотроосоо
өтөхрөө яадаг билээ тэрэн шиг, бас сонин хэвлэлээр бичсэн. Би тэгээд шинжлэх
ухааны академ дээр очсон, академын улсууд ч бас хурминд орж ирдэг байсан.
Тэгээд би “Эмэгтэй хүн ерөөл хэлж болдоггүй гэсэн ном хаа байна” гэсэн,
“Байхгүй ээ эмэгтэй хүн, эх хүн ерөөл хэлж сургамжийнхаа үгийг айлдаж байх
ёстой, эмэгтэй хүн ерөөдөггүй гэсэн ном бид олж үзээгүй л юм байна, тэр сонинд
бичсэн хүн чинь юүгээ олж үзсэн юм болдоо” гэж хэлж байсан. Тийм учраас би
зоригтой нь аргагүй залуу хосын галы нь асаалгаж, ерөөлий нь хэлсэн. Арван
зургаа долоо мянган хосод өрөөл хэлсэн дээ. Тэгээд магтаалыг бол яахав,
Дундговиос жижиг хуучиртай төлийн магтаал Жанцаановтойгоо хэлж эхлээд, тэгээд
Дорноговьд очиж хоёр утастай том хуучиртай болж магтаал хэлээд, сүүлд дөрвөн
утастай том хуучиртай болоод дайралцаа, ерөөл, магтаалыг тэрэндээ хэлж оролдож
эхэлсэн тэгээд одоо өдий зэрэгтэй явж байна.
Энэ бол
нутаг орон, хамт олон, уул ус минь л өдий зэрэгтэй явуулж байгаа гэж бодож,
дандаа залбирч цай сүүнийхээ дээжийг өргөж суудаг юм шүү дээ.
No comments:
Post a Comment